10 жилийн туршлагатай хамт олон.

Мэргэжлийн имиж зөвлөх үйлчилгээ

ЗӨВ ДҮР ТӨРХ БҮРДҮҮЛЭЛТ

Бид танд дүр төрхөө сайжруулж, өөрийн өнгө аяс, хэв маягаа олж, өөрийгөө бүтээлчээр илэрхийлэхэд тань туслах болно.

Бид таныг улам тодруулж, амьдралд тань өнгө нэмж, амжилтанд хүргэх ухаалаг зөвлөх байх болно.

ИМИЖ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Удирдагчийн имиж
  • Улс төрчийн имиж
  • Хувь хүний имиж /эрэгтэй ба эмэгэтэй/

СТИЛИСТ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Style update – Style file боловсруулах үйлчилгээ
  • “Хувийн Shopper” үйлчилгээ
  • “Хувцасны шүүгээний шидтэн” үйлчилгээ

Бид хүмүүст урам зориг өгч, өөрийгөө болон амьдралаа өөрчлөхөд нь шууд нөлөө үзүүлэхээс гадна урт хугацааны үр дүнд хүмүүс өөртөө илүү итгэж, илүү эерэг, зөв дүр төрхийг бүтээхэд нь дэмжлэг үзүүлж, тэднийг зорилгодоо хүрэхэд нь тусладаг.

Style update

  • Та шинээр харагдахыг хүсэж байна уу?
  • Хувцасны шүүгээгээ сэргээхийг хүсэж байна уу?
  • Таны нүүр будалтын хэв маяг зохимжтой эсэх нь эргэлзээтэй санагдаж байна уу?
  • Та хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг авахыг хүсэж байна уу?

Таньд шинэ амьдрал, шинэ уур амьсгал хэрэгтэй байгаа бол бид таны имиж, стилийн талаарх асуултанд хариулж, “юуг, хэзээ, хэрхэн өмсөх” талаар зөвлөгөө өгч чадна.

(таны сэтгэл зүй, гадаад төрх, бие бялдар, өнгөний зохицол, хувцасны сонголт г.м)

Бид таны хэв маяг, дүр төрхийн өөрчлөлтөнд туслах зорилгоор зөвхөн танд тусгайлан зориулж боловсруулсан Style file-ыг гаргаж өгөх болно.

ИМИЖ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД:

ХУВИЙН ИМИЖ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

Хэрэв та 1 хэв загварт баригдчихсан бас таны бүх хувцас ижилхэн харагддаг, таны хувцасны шүүгээ дүүрэн хувцастай ч өмсөх юмгүй болчихсон байвал, таны амьдрал өөрчлөгдсөн боловч таны өөрийн стиль хувирч өөрчлөгдөж чадахгүй байгаа, эсвэл зарим хувцас яагаад өлгүүр дээр илүү сайхан харагдаад байна? гэж та гайхаж байгаа бол бид танд: Дотоод мөн чанараа нээж, өөртөө итгэлтэй, хүчирхэг, итгэл үнэмшилтэй, ажил хэрэгч, залуу, эрч хүчтэй, эрүүл чийрэг, зөв сайхан төрхтэй харагдах боломжийг бүрдүүлж өгөх болно.

БАЙГУУЛЛАГЫН ИМИЖ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

Танай ажилтнууд илүү үр дүнтэй ажиллаж, танай брэндийн жинхэнэ төлөөлөгч болж чадаж байна уу? Тэд одоогийн болон ирээдүйн боломжит харилцагч, үйлчлүүлэгч нарт өөрсдийгөө хэн болох талаар хэрхэн танилцуулж байна вэ?

Бид танай байгууллагын хамгийн чухал хөрөнгө болох ажилтнуудыг тань мэдлэг, ур чадвараар цэнэглэж хүчтэй, мэргэжлийн дүр төрхийг бий болгох болно.

Хүсэлт гаргах